Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэл нэмэх тухай

2019-01-02 09:05:16

2019 оны 01 сарын 02-ны өдөр                                              Дугаар А/03                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа

эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай

зөвшөөрлийн үйл ажиллагааны

чиглэл нэмэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3.1, 19.3.5, 19.3.8, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 16 дугаар зүйлийн 16.2.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/193 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлын дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хуулийн этгээдийн жагсаалтыг 1 дүгээр, тусгай зөвшөөрөлд нь үйл ажиллагааны чиглэл нэмэх хуулийн этгээдийн жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

     2.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хууль тогтоомж, стандартад нийцүүлэн үзүүлж, эмч, мэргэжилтний чадавхыг сайжруулан, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд байнга анхаарч ажиллахыг энэ захирамжийн 1, 2 дугаар хавсралтад заасан хуулийн этгээдэд үүрэг болгосугай.

 

       3.Энэ захирамжийн 1, 2 дугаар хавсралтад заасан эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгож, эмнэлэг, эмийн сан, ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, ариутгалын газрын талаар харьяа татвар, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, мэдээллийг цахим хуудсанд байршуулахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, тусгай зөвшөөрөл авснаас хойш үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                         АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                         ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН