Журам батлах тухай

2018-12-17 09:00:05

2018 оны 12 сарын 17-ны өдөр                                       Дугаар А/1212                                       Улаанбаатар хот

 

 

 

 

Журам батлах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “г”, 29.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулах журмыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

 

      2.Журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан Өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдох өөрчлөлт оруулж, нийслэлийн удирдах албан тушаалтнуудад сурталчлах, мөрдүүлэх, арга зүй, зохион байгуулалтаар хангаж журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

 

        3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/69 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

           

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                             АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                             ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН