Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлгийг эрчимжүүлэх тухай

2018-12-14 09:05:53

2018 оны 12 сарын 14-ний өдөр                                    Дугаар А/1207                                       Улаанбаатар хот

 

 

 

Зонхилон тохиолдох халдварт бус

өвчний эрт илрүүлгийг

эрчимжүүлэх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “а”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 24, 289 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 89 дүгээр, 2018 оны 4/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлгийн хамралтад үнэлгээ хийж, шинээр оношлогдсон өвчлөлийн хяналтыг нэмэгдүүлэх, хамралтыг эрчимжүүлж ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.

 

     2.Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлгийг эрчимжүүлэх ажлын төсвийг хавсралт ёсоор баталсугай.

 

      3.Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлгийг эрчимжүүлэхэд шаардагдах 5511000 /таван сая таван зуун арван нэгэн мянган/ төгрөгийг Нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын ажлыг үр дүнгээр тооцон сайжруулах арга хэмжээний зардал”-аас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс  /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

    4.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад даалгасугай.

                                                      

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                                АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                                ОРЛОГЧ                                                  Ж.БАТБАЯСГАЛАН