Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх мэдээлэл, сурталчилгаа хийх тухай

2018-12-12 09:05:26

2018  оны 12 сарын 12-ны өдөр                               Дугаар А/1204                                             Улаанбаатар хот

 

 

 

 

 

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх

мэдээлэл, сурталчилгаа хийх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Ерөнхий сайдын  2018 оны 198 дугаар захирамж, Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоол, Нийслэлийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 4/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Томуу, томуу төст өвчний улирлын үед нийслэлийн иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллээр хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор иргэдэд чиглэсэн гарын авлага, зөвлөмжийг боловсруулан бэлтгэж олны хүртээл болгон, мэдээлэл, сурталчилгааг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.

 

        2.Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгаанд шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.

 

        3.Мэдээлэл, сурталчилгаанд шаардагдах энэ захирамжийн хавсралтад заасан 3.530.000 /гурван сая таван зуун гучин мянган/ төгрөгийг Нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын ажлыг үр дүнгээр тооцон сайжруулах арга хэмжээний зардал”-аас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     4.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч /Ш.Анхмаа/-д даалгасугай.

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                            НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                            БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                            ОРЛОГЧ                            Ж.БАТБАЯСГАЛАН