Төлөвлөгөө батлах тухай

2018-12-07 12:00:19

2018 оны 12 сарын 07-ны өдөр                                      Дугаар А/1200                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

Төлөвлөгөө батлах тухай

 

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 5/10 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 88 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Нийслэлийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлж, эрүүл мэндийг хамгаалах, биеийн тамир, спортын ажил үйлчилгээ, орчин нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн “Нийслэлд биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад даалгасугай.

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                    ЗАХИРАГЧ                            С.БАТБОЛД