Сууц өмчлөгчдийн холбоодын газар ашиглах эрхийн хугацааг сунгах тухай

2018-11-23 09:05:00

2018 оны 11 сарын 23-ны өдөр                                     Дугаар А/1105                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Сууц өмчлөгчдийн холбоодын газар

ашиглах эрхийн хугацааг

сунгах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.9, 37 дугаар зүйлийн 37.2, 44 дүгээр зүйлийн 44.6-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 6 Сууц өмчлөгчдийн холбооны газар ашиглах эрхийн хугацааг сунгасугай. 

 

       2.Газар ашиглах эрхийн хугацааг сунгасан Сууц өмчлөгчдийн холбоодтой холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд, уг газруудад хийх тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг зохих журмын дагуу олгож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                                    ЗАХИРАГЧ                              С.БАТБОЛД