Сууц өмчлөгчдийн холбоодын ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээг өөрчлөх тухай

2018-11-23 09:00:01

2018 оны 11 сарын 23-ны өдөр                                       Дугаар А/1104                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Сууц өмчлөгчдийн холбоодын ашиглалтад

байгаа газрын талбайн хэмжээг

өөрчлөх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 38 Сууц өмчлөгчдийн холбоодын ашиглаж байгаа газрын талбайн хэмжээг өөрчилсүгэй.

 

        2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан Сууц өмчлөгчдийн холбоодтой холбогдох хууль тогтоомжийн дагуу газар ашиглах гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд, уг газруудад хийгдэх тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг зохих журмын дагуу олгож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/-т тус тус даалгасугай.

 

        3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/142 дугаар захирамжийн “Цахиур” СӨХ, “Түмэн наст” СӨХ, “Нарлаг” СӨХ-нд, “Газар ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 561 дүгээр захирамжийн “Хаш өргөө” СӨХ, “Ирээдүй-3” СӨХ, “Солонго” СӨХ, “Нарлаг” СӨХ, “Оргил” СӨХ, "Тулга-1" СӨХ-нд, “Газар ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр захирамжийн “Алтайн бараа” СӨХ, "Оргил дэнж" СӨХ, ”Асар” СӨХ-нд, “Газар ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 488 дугаар захирамжийн “Мандах” СӨХ, "Хөдөлмөр" СӨХ-нд, “Газар ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 355 дугаар захирамжийн “Түшиг 15” СӨХ-нд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжийн “Баянтөгөл” СӨХ-нд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 291 дүгээр захирамжийн “Ялалт” СӨХ-нд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах” Нийслэлийн Засаг даргын 2011 оны  09  дүгээр сарын  19-ний өдрийн  676 дугаар захирамжийн  “Баян-Өргөө” СӨХ-нд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/52 дугаар захирамжийн “Нарны зам 51” СӨХ-нд, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/207 дугаар захирамжийн “Цагаан хуаран” СӨХ-нд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/208 дугаар захирамжийн “Аска” СӨХ-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                ЗАХИРАГЧ                        С.БАТБОЛД