Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай

2018-11-22 09:20:23

2018 оны 11 сарын 22-ны өдөр                                      Дугаар А/1102                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Захирамжийн хавсралтад өөрчлөлт

оруулах тухай

                   

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8, Засгийн газрын 2016 оны 8 дугаар, 2018 оны 267 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-174 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар”-ын “12.Мал эмнэлгийн газар” гэсэн хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

Хэрэгжүүлэгч агентлагуудын нэр

Зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэр

Орон тооны хязгаар

 

 

 

12

Мал эмнэлгийн газар

1.Мал амьтны, эрүүл мэндийн хэлтэс

2.Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтэс 

3.Мал эмнэлгийн лаборатори

4.Захиргаа, санхүүгийн хэлтэс

5.Мал эмнэлгийн хяналтын цэгүүд

6.Дүүргийн тасгууд

69 хүртэл,

үүнээс:

Дарга

 

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                     ЗАХИРАГЧ                                      С.БАТБОЛД