“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн батлах тухай”

2018-10-17 08:25:08

2018 оны 10 сарын 17-ны өдөр                                      Дугаар А/983                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар”

ОНӨААТҮГ-ын зохион байгуулалтын

бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн

батлах тухай”

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2016 оны 8 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг доор дурдсанаар шинэчлэн баталсугай:

Нэгжийн нэр

Орон тоо

1

Удирдлага

4

2

Захиргааны хэлтэс

7

3

Санхүү, аж ахуйн хэлтэс

16

4

Барилга захиалагчийн хэлтэс

29

5

Зураг, төслийн хэлтэс

9

6

Төлөвлөлт, судалгааны хэлтэс

12

7

Мэдээллийн технологийн хэлтэс

7

8

Хууль, дотоод хяналтын алба

6

Нийт

90

     2.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/688 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                               ЗАХИРАГЧ                                           С.БАТБОЛД