Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах тухай

2018-10-17 08:10:57

2018 оны 10 сарын 17-ны өдөр                                         Дугаар А/979                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн

дуудлага худалдаа зохион байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2017 оны 02/23 дугаар тогтоолыг  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

     1.Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/196 дугаар захирамжаар тогтоосон 24 байршилд  газар эзэмшүүлэх,  ашиглуулах  эрхийн  нээлттэй   дуудлага  худалдааг  танхимын болон цахим хэлбэрээр 2018  оны 11 дүгээр сард багтаан зохион байгуулсугай.

 

     2.Тогтоосон байршлуудад газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах бэлтгэл ажлын зардал, анхны үнийг хавсралт ёсоор баталсугай.

 

     3.Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг товлосон өдөр, баталсан анхны үнээс эхлэн зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                           ЗАХИРАГЧ                                С.БАТБОЛД