Ажлын хэсэг байгуулах тухай

2018-10-03 08:00:03

2018 оны 10 сарын 03-ны өдөр                                       Дугаар А/917                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр болон Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдад зориулсан ёс зүй, авлигын эсрэг боловсрол олгох сургалтын хөтөлбөр, сургагч багш нарт зориулсан гарын авлага боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр

Гишүүд:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд;         

 

-Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Д.Туул /зөвшилцсөнөөр/;

 

-Азийн сангийн Засаглалын хөтөлбөр хариуцсан менежер А.Баянмөнх /тохиролцсоноор/;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Д.Өнөгэрэл.

Нарийн бичгийн

дарга

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны   удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Т.Бат-Оргил.

         2.Сургалтын хөтөлбөрийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэг /М.Отгонбаяр/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                         ЗАХИРАГЧ                           С.БАТБОЛД