Боловсрол сургалтын байгууллагын тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай

2018-10-01 08:00:33

2018 оны 10 сарын 01-нйи өдөр                                       Дугаар А/914                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Боловсрол сургалтын байгууллагын

тусгай зөвшөөрөлд өөрчлөлт

оруулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 10 дугаар зүйлийн 10.1.5 -д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Үүсгэн байгуулагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгах төрийн бус өмчийн цэцэрлэгийн жагсаалтыг энэ захирамжийн 1 дүгээр, хаягийн өөрчлөлт хийх боловсрол сургалтын байгууллагын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан байгууллагуудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд холбогдох өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай. 

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                       ЗАХИРАГЧ                              С.БАТБОЛД