Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт зохион байгуулах тухай

2018-09-04 09:00:32

2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр                             Дугаар А/819                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн

бэлтгэл шатны сургалт зохион

байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “а”, 29.2, Засгийн газрын 2018 оны 79 дүгээр тогтоол, 2018 оны 80 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 58 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь

 

      1.Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 10-27-ны өдрүүдэд доор дурдсанаар хуваарилан зохион байгуулсугай:

 

       -Нэгдүгээр хэсэг-Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй;

 

       -Хоёрдугаар хэсэг-Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул;

 

       -Гуравдугаар хэсэг-Налайх, Багануур, Багахангай.

 

     2.Сургалтыг өндөр хэмжээнд зохион байгуулж, дүнг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт ирүүлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /Ж.Даваарагчаа/, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /А.Баттулга/, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /Ж.Энхбат/-т  тус тус даалгасугай.

 

     3.Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг дүүргийн 2018 оны төсөвт тусгасан холбогдох зардлаас гаргахыг дүүргүүдийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.

 

      4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /Ж.Болдбаатар /-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                    ЗАХИРАГЧ                                 С.БАТБОЛД