Хөрөнгө гаргах тухай

2018-09-04 08:00:37

2018 оны 09 сарын 04-ний өдөр                                          Дугаар А/812                                      Улаанбаатар хот

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын XIII.1.1.80, XIII.1.1.93, XIII.1.1.190, XIII.1.1.40 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22, 02/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улсын төсвийн хөрөнгөөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн   4, 5 дугаар гудамжинд 640 хүүхдийн сургууль, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 5, 6 дугаар гудамжинд сургууль, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 3, 5 дугаар гудамжинд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Агарын 2, 3 дугаар гудамжинд сургууль, цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54 дүгээр гудамжинд 280 ортой хүүхдийн цэцэрлэгийн шинээр барих барилга болон Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга барих газрын нөлөөлөлд өртсөн 16 /арван зургаан/ иргэнд олгох газар, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэдэд нөхөх олговор олгоход шаардагдах 1,055,055,232 /нэг тэрбум тавин таван сая тавин таван мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан “Газар чөлөөлөх нөхөх олговор”-ын зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд  даалгасугай.

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                           ЗАХИРАГЧ                                     С.БАТБОЛД