Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2018-09-03 08:00:02

2018 оны 09 сарын 03-ны өдөр                                       Дугаар А/811                                         Улаанбаатар  хот

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 4.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4, 17.14, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэр, Денверийн гудамж, 12а байрны зүүн талд үйлчилгээний зориулалтаар 300 м2 газрыг иргэн Ц.Батбаатар /РД: ИЗ88092213/-т эзэмшүүлсэн нь Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх хэсэгт “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгохыг хориглоно”, мөн 17 дугаар зүйлийн 17.14 дэх хэсэгт “бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш 6 метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээ барихыг хориглоно”, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дахь хэсэгт “төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх” гэж заасныг тус тус зөрчин, барилгын ажил гүйцэтгэж оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж байгаа тул оршин суугчдын хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/56 дугаар захирамжийн 16 дахь хэсгийг хүчингүй болгосугай.

           

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар иргэн Ц.Батбаатарт мэдэгдэж, гэрээ гэрчилгээг  цуцлан, газар чөлөөлөх ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн  зохион байгуулахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд, 2017 оны МЗХ2017/18-04-дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгохыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар  /Э.Анар/-т, Барилгын үйл ажиллагааг таслан зогсоож холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн  хяналтын газар /Э.Эрдэнэчулуун/-т  тус тус даалгасугай.

           

        3.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 0172 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 221/МА2016/0310 дугаар магадлалд заасны дагуу иргэн Ц.Батбаатарт өөр газар эзэмшүүлэх боломжтой эсэхийг судалж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуунд/-нд даалгасугай.

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                  ЗАХИРАГЧ                             С.БАТБОЛД