Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2018-07-17 08:20:17

2018 оны 07 сарын 17-ны өдөр                                        Дугаар А/662                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 4.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Эзэмшилд байгаа газрын зориулалтыг зохих зөвшөөрөлгүйгээр өөрчилж, автомашин худалдан борлуулж байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” гэж, 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж заасныг тус тус зөрчсөн бөгөөд уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасан тул иргэн З.Мөнхбат /РД:ЙЮ71112373/-ын Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1200 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон талаар иргэн З.Мөнхбатад мэдэгдэж, холбогдох гэрээг зохих журмын дагуу цуцлахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээ өөрчлөн баталгаажуулах тухай” Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/46 дугаар захирамжийн хавсралтын иргэн З.Мөнхбатад холбогдох “13” дахь хэсгийг хүчингүй болгосугай.

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                         ЗАХИРАГЧ                                       С.БАТБОЛД