Зөвлөл байгуулах тухай

2018-05-28 09:30:34

2018 оны 05 сарын 28-ны өдөр                                   Дугаар А/493                                             Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Зөвлөл байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Улаанбаатар хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлтийг зохион байгуулах, салбар хоорондын уялдааг хангах чиг үүрэг бүхий “Улаанбаатар хотын аялал жуулчлалыг дэмжих зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, ажиллах журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

       2.Зөвлөлийн үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргад хагас, бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Нийслэлийн Аялал жуулчлалын зөвлөл байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/956 тоот захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                     ЗАХИРАГЧ                                               С.БАТБОЛД