Нийслэлийн өмчид тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2018-05-28 08:25:42

2018 оны 05 сарын 28-ны өдөр                                    Дугаар А/500                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

Нийслэлийн өмчид тээврийн

хэрэгсэл бүртгэн авах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан 363.0 /гурван зуун жаран гурван/ сая төгрөгийн үнэ бүхий, энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг  нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

      2.Нийслэлийн өмчид бүртгэн авч байгаа тээврийн хэрэгслүүдийг данс бүртгэлдээ бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ /Т.Цэрэнноров/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                        ЗАХИРАГЧ                                                  С.БАТБОЛД