Эрх шилжүүлэх тухай

2018-05-28 08:15:15

2018 оны 05 сарын 28-ны өдөр                                      Дугаар А/498                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 59 дүгээр тушаалыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх Барилга, хот байгуулалтын сайдаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээний  худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгасугай.

 

      3.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, тохижилтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, замын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                               ЗАХИРАГЧ                                         С.БАТБОЛД