Шагнал олгох тухай

2018-05-25 08:00:32

2018 оны 05 сарын 25-ны өдөр                                          Дугаар А/490                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Шагнал олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 23 дугаар, 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Олон улсын болон улс, хотын олимпиад, уралдаанд тэргүүлэн, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа шалгарсан дараахь нэр бүхий сурагчдыг Нийслэлийн  Засаг  дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит шагналаар шагнасугай:

 

       -Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “Шилдэг сурагч” гэрчилгээ, 30.000 төгрөгөөр:

 

     1/Сүхбаатар дүүргийн “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, монгол хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Гантөмөрийн Нямцэцэг;

       2/Сүхбаатар дүүргийн 1 дүгээр  сургуулийн 10 дугаар ангийн сурагч, математикийн хичээлийн хот, улсын олимпиадын аварга Мөнхбатын Өнөболд;

        3/Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, физикийн хичээлийн хотын олимпиадын аварга Бямбажаргалын Амарболд;

       4/Сүхбаатар дүүргийн “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, физикийн хичээлийн улсын олимпиадын аварга Сарангэрэлийн Сумъяажав;

      5/Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, мэдээлэл зүйн хичээлийн хотын олимпиадын аварга Батсайханы Батмэнд;

      6/Сүхбаатар дүүргийн “Сант” сургуулийн 10 дугаар ангийн сурагч, мэдээлэл зүйн хичээлийн улсын олимпиадын аварга Амарын Нямдаваа;

      7/Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч, орос хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Баярсайханы Баярмаа;

       8/Баянгол дүүргийн “Ромашка” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, орос хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Ган-Өлзийн Одонтуяа;

        9/Баянгол дүүргийн “Радуга”  сургуулийн 12 дугаар ангийн сурагч, орос хэлний хичээлийн улсын олимпиадын аварга Ганбаатарын Ариунхишиг;

     10/Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, орос хэлний хичээлийн улсын олимпиадын аварга Баярдалайн Түвшинзаяа;

       11/Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, англи хэлний хичээлийн хот, улсын олимпиадын аварга Галбадрахын Алтайхүү;

       12/Баянзүрх дүүргийн “Монгол тэмүүлэл” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, англи хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Ринчинмядагийн Энхболд;

     13/Баянзүрх дүүргийн “Шилдэг” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, англи хэлний хичээлийн улсын олимпиадын аварга Амгаланбаатарын Жавхлан;

      14/Сүхбаатар дүүргийн “Болор” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, биологийн хичээлийн хот, улсын олимпиадын аварга Бямбаагийн Билгүүн;

       15/Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, нийгмийн ухааны хичээлийн хотын олимпиадын аварга Доосүрэнгийн Гэрэлсүрэн;

        16/Сүхбаатар дүүргийн “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, газарзүйн хичээлийн улсын олимпиадын аварга Гантөмөрийн Сугаррагчаа;

        17/Сүхбаатар дүүргийн “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, газарзүйн хичээлийн хотын олимпиадын аварга Бахдалын Мандуул;

        18/Баянзүрх дүүргийн “Эмпати” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, түүхийн хичээлийн хотын олимпиадын аварга Энхтүвшингийн Энх-Эрдэнэ;

       19/Сүхбаатар дүүргийн “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, химийн хичээлийн хотын олимпиадын аварга Сандагсүрэнгийн Хас-Ананд;

      20/Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч, дизайн технологийн хичээлийн хотын олимпиадын аварга Энхболдын Энхбазар;

       21/Баянзүрх дүүргийн “Глобал” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Дүрслэх урлагийн хичээлийн хотын олимпиадын аварга Цэрэнбатын Тэмүүлэн;

      22/Баянзүрх дүүргийн “Глобал” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Авто загварын төрлийн хотын олимпиадын аварга Серикболатын Айдын;

       23/Сүхбаатар дүүргийн Өсвөрийн зохион бүтээх Лаборатори ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч, нисэх загварын төрлийн хотын олимпиадын аварга Гантөгсийн Билэгт;

        24/Баянзүрх дүүргийн “Шинэ монгол” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, усан загварын төрлийн хотын олимпиадын аварга Оргойн Өнөболд;

        25/Баянзүрх дүүргийн “Шинэ монгол” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, дизайн технологийн хичээлийн хотын олимпиадын аварга Болдбаатарын Оргил;

        26/Баянгол дүүргийн “Шинэ эхлэл” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, БНСУ-ын Бусан хотод зохиогдсон 13 дахь удаагийн олон улсын шинжлэх ухааны судалгааны ажлын “Шилдэг танилцуулга”-ын тэргүүн байрын шагналт Сэрээдоржийн Мөнхням;

      27/Сүхбаатар дүүргийн “Хобби” сургуулийн 4 дүгээр ангийн сурагч, Монголын хүүхдийн ордоны ёочин хөгжмийн тоглолтын мөнгөн медальт Бадрахын Төр-Эрдэнэ;

        28/Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн 3 дугаар ангийн сурагч, эх хэл эрдмийн түлхүүр монгол хэлний олимпиадын алт, мөнгөн медальт Батжаргалын  Ганболор.

 

        2.Шагнал олгоход шаардагдах 2,072,000 /хоёр сая далан хоёр мянган/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                              ЗАХИРАГЧ                                       С.БАТБОЛД