Дэмжлэг үзүүлэх тухай

2018-05-24 09:55:48

2018 оны 5 сарын 24-ний өдөр                                            Дугаар А/488                                    Улаанбаатар  хот

 

 

 

 

 

Дэмжлэг үзүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Соёлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.ОХУ-ын Эрхүү хотод болох “Алтаргана-2018” наадамд оролцох багийн зохион байгуулалтыг хариуцан ажиллах Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх санд 10.0 /арван/ сая төгрөгийн дэмжлэг үзүүлсүгэй.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан дэмжлэг үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                             ЗАХИРАГЧ                               С.БАТБОЛД