Гадаад томилолтын тухай

2018-05-24 09:45:59

2018 оны 05 сарын 24-ний өдөр                                         Дугаар А/486                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

    1.Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохион байгуулагдах “Нягтлан бодох бүртгэл, аудитын өнөөгийн байдал” сургалтад хамруулахаар Нийслэлийн Дотоод аудитын албаны Санхүүгийн аудитын хэлтсийн ахлах аудитор Д.Нансалмаа, тус албаны Гүйцэтгэл, нийцлийн аудитын хэлтсийн ахлах аудитор С.Цолмон, аудитор Ц.Дуламдорж нарыг 2018 оны 06 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд тус хотод томилолтоор ажиллуулсугай.          

 

      2.Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад албан томилолтын зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.   

   

     3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Дотоод аудитын албаны Санхүүгийн аудитын хэлтсийн ахлах аудитор Д.Нансалмаа, тус албаны Гүйцэтгэл, нийцлийн аудитын хэлтсийн ахлах аудитор С.Цолмон, аудитор Ц.Дуламдорж нарт даалгасугай.  

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                ЗАХИРАГЧ                                         С.БАТБОЛД