Ажлын хэсэг байгуулах тухай

2018-05-04 12:40:35

2018  оны 05 сарын 04-ний өдөр                             Дугаар А/387                                                Улаанбаатар хот

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

    Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн   29.1.6-гийн “а”, 29.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан уг арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөл боловсруулах, хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

 

Ахлагч

-Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч            

Гишүүд:

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн  ажлын албаны дарга;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга;

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга;

 

-Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга;


-Нийслэлийн Цагдаагийн газрын дарга;

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга;

 

-Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга;

 

-Нийслэлийн Байгаль орчны газрын дарга;

 

-Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга;

 

-Нийслэлийн Тээврийн газрын дарга;

 

-Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга;

 

-Нийслэлийн Боловсролын газрын дарга;

 

-Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга;

 

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга;

 

-Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга;

 

-“Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨҮГ-ын дарга;

 

-“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮГ-ын дарга;

 

-Баянгол дүүргийн Засаг дарга;

 

-Баянзүрх дүүргийн Засаг дарга;

 

-Багануур дүүргийн Засаг дарга;

 

-Баганхангай дүүргийн Засаг дарга;

 

-Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга;

 

-Сүхбаатар дүүргийн Засаг дарга;

 

-Хан-Уул дүүргийн Засаг дарга;

 

-Налайх дүүргийн Засаг дарга;

 

-Чингэлтэй дүүргийн Засаг дарга

Нарийн бичгийн дарга

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга.

           

    2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөний төслийг боловсруулан 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсэг /Ж.Батбаясгалан/-т  даалгасугай.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

ЗАХИРАГЧ                                                                                  С.БАТБОЛД