Газар эзэмших эрх олгох тухай

2018-05-01 12:25:22

2018 оны 05 сарын 01-ний өдөр                              Дугаар А/381                                              Улаанбаатар хот

 

 

 Газар эзэмших эрх олгох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийн дагуу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1538 м² газрыг биеийн тамир, спортын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх “Хоккейн отгон од клуб” ТББ-д олгосугай.

 

2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрх олгох тухай” Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар захирамжийн хавсралтын 7 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

ЗАХИРАГЧ                                                             С.БАТБОЛД