Нийслэлийн өмчид тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2018-04-25 15:00:15

2018 оны 04 сарын 24-ний өдөр                              Дугаар А/369                                              Улаанбаатар хот

 

  

    Нийслэлийн өмчид тээврийн хэрэгсэл

       бүртгэн авах тухай

 

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.“Сургуулийн автобус төсөл”-ийн хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авсан 398.0 /гурван зуун ерэн найман/ сая төгрөгийн үнэ бүхий, энэ захирамжийн хавсралтад заасан 3 автобусыг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

   2.Энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг балансдаа бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагын захирал нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                                                                    С.БАТБОЛД