Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай

2018-04-24 09:30:18

2018 оны 04 сарын 24-ний өдөр                                      Дугаар А/377                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

Барилга байгууламж, нийтийн

эзэмшлийн эд хөрөнгийг акталж,

нийслэлийн өмчийн бүртгэлээс

хасах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 41 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 02-07-119/872 дугаар дүгнэлт, 2016 оны 02-07-117/317 дугаар актаар ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдож, НҮБ-ын Хүүхдийн сан, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар цэцэрлэг, сургуулийн хуучин барилгыг буулгаж, шинэ барилга барих болсон тул Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, 1,549,606,235,5 /нэг тэрбум таван зуун дөчин есөн сая зургаан зуун зургаан мянга хоёр зуун гучин таван төгрөг, тавин мөнгө/ төгрөгийн үнэ бүхий, энэ захирамжийн хавсралтад заасан 2 барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хассугай.

 

       2.Актлагдаж байгаа барилгыг эзэмшигч байгууллагын балансаас хасаж, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар дахин ашиглах боломжтой эд хөрөнгийг худалдан борлуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар  /Ч.Однасан/-т даалгасугай.

 

                    

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                               ЗАХИРАГЧ                                      С.БАТБОЛД