Зөвлөл байгуулах тухай

2018-04-24 09:05:13

2018 оны 04 сарын 24-ний өдөр                                     Дугаар А/372                                       Улаанбаатар хот

 

 

 

 

Зөвлөл байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 78 дугаар тушаалаар баталсан Барилга, байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журам”-ын 4.2, 4.3, 4.6-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Барилга, байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг үнэлэх, бат бэх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гарган паспортжуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, мэргэжил, арга зүйн удирдлага, багаж тоног төхөөрөмжөөр хангах, техникийн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий орон тооны бус паспортжуулалтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Зөвлөлийн үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргад хагас, бүтэн жилээр тайлагнаж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Зөвлөлийн бүрэлдэхүүн, барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн паспортын загвар батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 462 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                             ЗАХИРАГЧ                           С.БАТБОЛД