Гадаад томилолтын тухай

2018-04-24 08:45:58

2018 оны 04 сарын 24-ний өдөр                                     Дугаар А/365                                          Улаанбаатар хот

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

      1.Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод зохион байгуулагдах олон улсын хэмжил, зураглаачдын холбооны 26 дугаар Конгресс, Ерөнхий Ассамблейн чуулга уулзалтын Өмчлөх эрх, кадастр сэдэвт хуралдаанд оролцуулах зорилгоор Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулууныг зохион байгуулагч талын зардлаар 2018 оны 05 дугаар сарын 05-11-ний өдрүүдэд тус хотод томилолтоор ажиллуулсугай.

 

       2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунд даалгасугай.

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                        ЗАХИРАГЧ                                         С.БАТБОЛД