Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

2018-04-24 08:35:07

2018 оны 04 сарын 24-ний өдөр                                Дугаар А/363                                             Улаанбаатар хот

 

 

 

 

 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах

 өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 7 дугаар зүйлийн 7.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн хэмжээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулсугай.

 

       2.Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

       3.Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулах ажлын нэгдсэн төлөвлөгөө болон төсвийн төслийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дотор боловсруулан танилцуулахыг нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөрд, харьяа нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, уг үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс  /Э.Дагиймаа/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                    ЗАХИРАГЧ                                С.БАТБОЛД