Ажлын хэсэг байгуулах тухай

2018-04-06 08:20:16

2018 оны 04 сарын 06-ны өдөр                                         Дугаар А/300                                         Улаанбаатар хот

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2017 оны 98 дугаар, 2018 оны 43 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талуудыг мэдээллээр хангаж, ажлын уялдаа холбоог сайжруулах, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр

Гишүүд:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав;

 

-Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга;

 

-Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал;

 

-Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг;

 

-Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ;

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн С.Ариунцэцэг;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн мэргэжилтэн  Д.Алтангэрэл;

 

-“Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн зохицуулагч Н.Баяртогтох.

Нарийн бичгийн дарга:

-“Улаанбаатар хотын Цэвэр агаар төсөл”-ийн Ерөнхий  менежер Д.Цэндсүрэн

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд хэлэлцүүлэгийг өндөр хэмжээнд зохион байгуулж, дүнг 2018 оны 04 дүгээр сард багтаан танилцуулахыг Ажлын хэсэг /Г.Өлзийбаяр/-т даалгасугай.

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                                ЗАХИРАГЧ                                         С.БАТБОЛД