2018 оны 04 сарын 05-ны өдөр Дугаар А/295 Улаанбаатар хот
Гадаад томилолтын тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бонн хотод зохион байгуулагдах “АСА-коммунал” хамтын ажиллагааны хөтөлбөрийн ажлын хэсгийн уулзалтад оролцох, хоёр хотын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох зорилгоор Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Долгоржав, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Б.Халиун нарыг 2018 оны 05 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд томилолтоор ажиллуулсугай.
2.Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад албан томилолтын зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.
3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очирт даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ С.БАТБОЛД