Гадаад томилолтын тухай

2018-04-04 08:10:54

2018 оны 04 сарын 04-ний өдөр                                        Дугаар А/290                                      Улаанбаатар хот

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

       1.Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Чехийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит VII хуралдаанд оролцуулахаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарыг 2018 оны 04 дүгээр сарын 08-12-ны өдрүүдэд Прага хотод томилон ажиллуулсугай.  

 

       2.Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад албан томилолтын зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.   

 

       3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарт даалгасугай.  

  

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                               ЗАХИРАГЧ                                           С.БАТБОЛД