Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2018-04-04 08:00:52

2018 оны 04 сарын 04-ний өдөр                                Дугаар А/287                                            Улаанбаатар хот

 

 

Хөрөнгө оруулалтын ажлыг

зохион байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 40 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн нутаг дэвсгэрт мал, амьтны халдварт өвчин дамжин тархахаас сэргийлэх зорилгоор мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэх байгууламжийн иж бүрэн зураг төсвийг 2 байршилд холболтын зургийн хамт боловсруулахад шаардлагатай 32,0 /гучин хоёр/ сая төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулах зардлаас гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээр холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гүйцэтгүүлж, үр дүнг танилцуулж ажиллахыг Нийслэлийн Мал эмнэлгийн газар /М.Адилбиш/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                           ЗАХИРАГЧ                                  С.БАТБОЛД