Зураг төсөв боловсруулах тухай

2013-03-07 00:00:00
2013 оны 03 сарын 07 өдөр                                             дугаар А/172                                           Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2012 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 4/12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр боловсруулах Улаанбаатар хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө, ажлын зураг төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх болсон тул тус ажилд батлагдсан 300,0 /гурван зуун/  сая төгрөгийн зориулалтыг өөрчлөн цэцэрлэгжилт, тохижилтын  ажлын зураг төсөл боловсруулах ажилд шилжүүлэн зарцуулахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд зөвшөөрсүгэй.
 
2. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр боловсруулах цэцэрлэгжилт, тохижилтын  ажлын зураг төслийн жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
3. Батлагдсан зураг төслийн ажлын худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан хэрэгжүүлэхийг  нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд  даалгасугай.
 
4. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус  даалгасугай.
 
5. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2013 оны А/40 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                                    Н.БАТАА