Эрх шилжүүлэх тухай

2018-03-02 09:50:30

2018 оны 03 сарын 02-ны өдөр                                     Дугаар А/206                                          Улаанбаатар хот

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны   17/08 дугаар зөвлөмж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх Барилга, байгууламжийн газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, паспортжуулах 50,0 /тавин/ сая төгрөгийн төсөл, арга хэмжээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анарт даалгасугай. 

 

        2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан /-т  тус тус даалгасугай.

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                       ЗАХИРАГЧ                                            С.БАТБОЛД