Эрх шилжүүлэх тухай

2018-03-02 09:15:43

2018 оны 03 сарын 02-ны өдөр                                       Дугаар А/202                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 26/09 дүгээр, 2017 оны 02/22 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Улаанбаатар хотын такси үйлчилгээг хөгжүүлэх ажлыг  холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК /С.Сод-Эрдэнэ/-д даалгасугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх Улаанбаатар Такси сервис төслийн 700,0 /долоон зуун/ сая төгрөгөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                  БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                  ЗАХИРАГЧ                                    С.БАТБОЛД