Ажлын хэсэг байгуулах тухай

2018-03-02 08:25:20

2018 оны 03 сарын 02-ны өдөр                                      Дугаар А/187                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6, Инновацийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, Засгийн газрын 2016 оны 249 дүгээр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангаж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн, инновацийн тогтвортой экосистемийг хөгжүүлж, инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх болон инновацид суурилсан хөгжлийн загвар хот болгон хөгжүүлэх зорилгоор дэд хөтөлбөрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Дарга:

-Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан

Гишүүд:

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Гантулга /зөвшилцсөнөөр/;

 

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Инновацийн хэлтсийн дарга Д.Жаргалмаа /зөвшилцсөнөөр/;

 

-Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Э.Мягмардорж /зөвшилцсөнөөр/;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга;

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар;

 

-Нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал;

 

-Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир;

 

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг;

 

-Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг;

 

-Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл;

 

-Шинжлэх ухааны академийн Инновацийн хэлтсийн дарга Д.Батхуяг;

 

-Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал;

 

-Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Инноваци, гарааны бизнесийг дэмжих зөвлөлийн дарга Л.Оюунцэцэг /тохиролцсоноор/;

 

-Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор Ч.Баасандаш /тохиролцсоноор/;

 

-Монгол Улсын их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсийн дэд захирал Б.Очирхуяг /тохиролцсоноор/;

 

-Хөдөө аж ахуйн их сургуулийн Инноваци, бизнесийн төвийн захирал Б.Мөнхбат /тохиролцсоноор/;

 

-Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Шинжлэх ухаан технологийн газрын инноваци, гарааны  компани хариуцсан мэргэжилтэн Г.Өлзийжаргал /тохиролцсоноор/;

 

-Шинэ Монгол технологийн дээд сургуулийн захирал профессор Ч.Ганзориг /тохиролцсоноор/;

 

-“Стартап Монгол” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат /тохиролцсоноор/.

Нарийн бичгийн дарга:

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ.             

         2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан дэд хөтөлбөрийн төслийг боловсруулан 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсэг /Ж.Батбаясгалан/-т даалгасугай.

 

 

 

                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                   БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                   ЗАХИРАГЧ                                                С.БАТБОЛД