Ажлын хэсэг байгуулах тухай

2013-03-07 00:00:00
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31 дүгээр тогтоолыг үндэслэн     ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Гэр хорооллын дахин төлөвлөлт үйл ажиллагааны журмын дагуу Төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах Ажлын хэсгийг хавсралтаар байгуулсугай.
 
2.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах ажиллагааг холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл үр дүнг Нийслэлийн Засаг дарга, Гэр хорооллын дахин төлөвлөх төслийн удирдах хорооны өмнө хариуцаж ажиллахыг Ажлын хэсэг /С.Очирбат/-т даалгасугай.
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
            САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ
            ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                        Н.БАТАА