Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай

2018-02-27 08:10:40

2018 оны 02 сарын 27-ны өдөр                                 Дугаар А/165                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрх

олгох тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 33 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгосугай.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

        3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Барилгын байршилт тогтоож, газар ашиглуулах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг  даргын 2001 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 127 дугаар захирамжийн иргэн Ч.Ганболдод, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 85 дугаар захирамжийн “Тэгш саруул” ББН-д,  “Газар эзэмшүүлэх тухай” Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 410 дугаар захирамжийн “Хөлгөн трейд” ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 519 дүгээр захирамжийн Нийслэлийн Боловсролын газарт, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 423 дугаар захирамжийн иргэн Э.Баяржаргалд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 731 дугаар захирамжийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт /жагсаалтын 3, 5/, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/294 дүгээр захирамжийн “Улаанбаатар сан” ХХК-д /жагсаалтын 1, 2, 3/, “Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай” Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/257 дугаар захирамжийн иргэн М.Моёорт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/644 дүгээр захирамжийн Нийслэлийн Өмчийн харилцааны газар /жагсаалтын 29/-т, “Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай” Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/429 дүгээр захирамжийн иргэн Ц.Энхтбаатарт, “Газар эзэмших эрхийн   гэрчилгээг   бусдад   шилжүүлэх тухай” Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар захирамжийн “Сод СБ” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/472 дугаар захирамжийн “Ти Жэй Эс” ХХК, “Эй Жэй Эс Эм Си” ХХК, “Эм Си Жэй Эс” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/210 дугаар захирамжийн “Мойлгрупп” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын А/247 дугаар захирамжийн “Горгаз” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах гэрээ гэрчилгээний хугацаа сунгах тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/298 дугаар захирамжийн “Боса” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/356 дугаар захирамжийн иргэн Т.Ганболдод /жагсаалтын 4, 5/ холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                    ЗАХИРАГЧ                                   С.БАТБОЛД