Авто замын ажлыг зохион байгуулах тухай

2013-03-04 00:00:00
2013 оны 03 сарын 04 өдөр                                         дугаар А/160                                                 Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль,  Зам, тээврийн сайдын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх  2013 оны 01 тоот гэрээг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд эхлэн он дамжин санхүүжихээр батлагдсан авто замын ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
2. Батлагдсан авто замын ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж, гэрээнд заасан хугацаанд нь ашиглалтанд оруулахыг  нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т даалгасугай.
 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                              Н.БАТАА