Авто замын трассын байршлыг тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай

2013-03-07 00:00:00
        2013 оны 03 сарын 04 өдөр                              дугаар А/159                                                    Улаанбаатар хот 

 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3; 33 дугаар зүйлийн 33.1.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нэг.Техникийн зөвлөлийн 2013 оны 02 сарын 22-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн нийслэлийн 2013 оны төсвийн хөрөнгөөр боловсруулах авто зам, замын байгууламжийн ажлын зураг төсвийн жагсаалтад тусгагдсан /15/  авто зам, гүүрийн байгууламж түүний улаан шугамын байршил, хэмжээг дараах байдлаар тогтоон 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгож,  замын байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барихыг зөвшөөрсүгэй. Үүнд:  
 
1.1.  Нийслэлийн Авто замын газарт Замын байгууламжийн зориулалтаар Хан-Уул дүүргийн 9, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн автобусны эцсийн зогсоолоос Сонсголонгийн гүүр хүртэл шинээр барих 2.6 км авто зам, 30 урт метр 2 гүүрийн байгууламжид зориулан 20.8  га
 
1.2.  Нийслэлийн Авто замын газарт Замын байгууламжийн зориулалтаар Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сонсголонгийн гүүрээс Яармагийн зам хүртэл шинээр барих 4.9 км авто зам, 30 урт метр 2 гүүрийн байгууламжид зориулан 39.2 га
 
1.3.  Нийслэлийн Авто замын газарт Замын байгууламжийн зориулалтаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 118 дугаар сургуулийн баруун уулзвараас Дэнж хүртэл шинээр барих 1.4 км авто замд зориулан 8.4 га
 
1.4.  Нийслэлийн Авто замын газарт Замын байгууламжийн зориулалтаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 дугаар сургуулийн баруун уулзвараас Сонсголонгийн арын зам хүртэл шинээр барих 1.2 км авто замд зориулан 7.2 га
 
1.5.  Нийслэлийн Авто замын газарт Замын байгууламжийн зориулалтаар Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт ХААН банкны салбараас хойш шинээр барих 0.7 км авто замд зориулан 4.2 га
 
1.6.  Нийслэлийн Авто замын газарт Замын байгууламжийн зориулалтаар Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яармаг худалдааны төвийн зүүн уулзвараас хойш шинээр барих 0.8 км авто замд зориулан 4.8 га
   
1.7.  Нийслэлийн Авто замын газарт Замын байгууламжийн зориулалтаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хараагүйчүүдийн холбооны байрны урд талын авто зогсоол, тохижилтод зориулан 0.5 га
 
1.8.  Нийслэлийн Авто замын газарт Замын байгууламжийн зориулалтаар Баянгол дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Голден парк” орон сууцны хорооллын хойд талд шинээр барих 1.5 км туслах замд зориулан 9.0 га
 
1.9.  Нийслэлийн Авто замын газарт Замын байгууламжийн зориулалтаар Баянгол дүүргийн 21, Сонгинохайрхан дүүргийн 12, 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гэмтлийн эмнэлгийн замаас баруун тийш 1 дүгээр хорооллын арын замтай холбох шинээр барих 1.2 км авто замд зориулан 7.2 га
 
1.10.  Нийслэлийн Авто замын газарт Замын байгууламжийн зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 28, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хувьсгалчдын авто замаас Хайлаастын авто замын эцэс хүртэл шинээр барих 3.6 км авто замд зориулан 28.8 га
 
1.11.  Нийслэлийн Авто замын газарт Замын байгууламжийн зориулалтаар Чингэлтэй дүүргийн 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Цагаан байрны хойд уулзвараас далан дагаад орон сууцны “Дэнжийн 1000” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу шинээр барих 1.7 км авто замд зориулан 10.2 га
 
1.12.  Нийслэлийн Авто замын газарт Замын байгууламжийн зориулалтаар Баянзүрх дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монелийн эцсийн 2.5 км авто замд зориулан 15.0 га
 
1.13.  Нийслэлийн Авто замын газарт Замын байгууламжийн зориулалтаар Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш Нарны зам хүртэл, уг замаас зүүн тийш “Сүнжин гранд” зочид буудал хүртэл шинээр барих 2.0 км авто замд зориулан 4.0 га
 
1.14.  Нийслэлийн Авто замын газарт Замын байгууламжийн зориулалтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Халдвартын автобусны эцсийн зогсоолоос зүүн тийш үерийн далан, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хойд хаалганаас “Өгөөмөр” захын зүүн талаар Нарны зам хүртэл 1.9 км  шинээр барих авто замд зориулан 11.4 га
 
1.15.  Нийслэлийн Авто замын газарт Замын байгууламжийн зориулалтаар Налайх дүүргийн 4 дүгээр хорооны замыг төв замтай холбож шинээр барих 2.1 км авто замд зориулан 16.8 га
 
Хоёр. Дээрхи авто замын байгууламжийн улаан шугам, хамгаалалтын зурвасыг тогтоох, төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, зам барилга угсралт, засварын ажилд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, Авто замын газар /Д.Нанзаддорж/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
       САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
       АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                    Н.БАТАА