Эрх олгох тухай

2018-02-08 08:10:50

2018 оны 02 сарын 08-ны өдөр                                          Дугаар А116                                   Улаанбаатар хот

 

 

Эрх олгох тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 7.1, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар баталсан “Засгийн газрын гадаадын зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 20.5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын цэвэр агаар” төслийн Төрийн санд байрлах үйл ажиллагааны төгрөгийн дэд данс /100200013001/-ны төлбөрийн гүйлгээний баримтад 1 дүгээр гарын үсэг зурах эрхийг төслийн зохицуулагч Н.Баяртогтох, 2 дугаар гарын үсэг зурах эрхийг төслийн санхүүгийн ажилтан Д.Дарьсүрэн нарт олгосугай. 

 

      2.“Улаанбаатар хотын цэвэр агаар” төслийн үйл ажиллагааг батлагдсан төсөв, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, дэд дансны зарцуулалтад хяналт тавих, санхүүжилтийг хянан баталгаажуулж байхыг уг төслийн захирал бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаярт, зээлийн ашиглалт, төсвийн сар, улирал, жилийн гүйцэтгэлийн мэдээ, тайланг гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлж байхыг Төсөл хэрэгжүүлэх нэгж /Н.Баяртогтох /-д тус тус даалгасугай.

 

       3.Гадаадын зээл, тусламжаар нийслэлд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн Төрийн сангийн дэд дансуудыг холбогдох хууль тогтоомжид заасныг дагуу хянаж, төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гарган, нэгтгэн дүгнэж байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.

                       

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                     ЗАХИРАГЧ                                           С.БАТБОЛД