Цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулах тухай

2018-02-05 08:00:33

2018 оны 02 сарын 05-ны өдөр                                      Дугаар А/103                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Цэргийн мэргэжил олгох сургалтыг

зохион байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2014 оны 40 дүгээр, 2017 оны 32 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2018 оны А/10 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


      1.“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг 2018 оны  03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /Ж.Болдбаатар/-т даалгасугай.

 

       2.Нийслэлийн хэмжээнд “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг  зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг 1 дүгээр, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

       3.“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан, суралцагчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээр зохион байгуулж, албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангасан маягт хэвлүүлэх, ажиллах байр, тээврийн хэрэгслээр хангахад шаардагдах зардлыг дүүргийн 2018 оны төсөвт тусгасан холбогдох зардлаас гаргахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                           ЗАХИРАГЧ                                                 С.БАТБОЛД