Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай

2018-02-02 08:00:43

2018 оны 02 сарын 02-ны өдөр                                          Дугаар А/98                                        Улаанбаатар хот

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрх

олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 48 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Барилгын байршилт тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 239 дүгээр захирамжийн жагсаалтын 6, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/272 дугаар захирамжийн Ватиканы католик шашны байгууллагад, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дүгээр сарын 13-ны өдрийн А/417 дугаар захирамжийн “Улаанбаатар сан” ХХК-ийн 7, 22, 23, 24, 26, 30, 31, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/456 дугаар захирамжийн “Улаанбаатар сан” ХХК-д, “Аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай” Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/549 дүгээр захирамжийн “Баян ундрал эрдэс групп” ХХК-д, “Газар эзэмших эрх олгох тухай” Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/108 дугаар захирамжийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  А/372 дугаар захирамжийн “Эн Жэй Ди” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                      ЗАХИРАГЧ                                                    С.БАТБОЛД