Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2018-01-31 08:20:00

2018 оны 01 сарын 31-ний өдөр                                         Дугаар А/89                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө оруулалтын ажлыг

зохион байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн барилгын засварын жагсаалтыг 1 дүгээр, дүүргүүдийн эмнэлгийн оношлогоо, эмчилгээний багаж, тоног төхөөрөмж жагсаалтыг 2 дугаар, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих өрхийн эрүүл мэндийн төвийн багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээний  худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т даалгасугай.

 

      3.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, 1 дүгээр хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т, 2-3 дугаар хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллан, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                            ЗАХИРАГЧ                                   С.БАТБОЛД