Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2018-01-31 08:05:19

2018 оны 01 сарын 31-ний өдөр                                           Дугаар А/87                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “а”, 29.2, Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Албадлагын арга хэмжээ авсантай холбогдуулан хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохиролд нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гарган, биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Зөвлөлийн дэргэдэх үнэлгээ хийх үүрэг бүхий Комиссын бүрэлдэхүүнийг 2 дугаар, устгалын асуудал хариуцан зохион байгуулах үүрэг бүхий Комиссын бүрэлдэхүүнийг 3 дугаар, худалдан борлуулах үүрэг бүхий Комиссын бүрэлдэхүүнийг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

 

         2.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Орон тооны бус зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/385 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                  БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                  ЗАХИРАГЧ                                       С.БАТБОЛД