Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай

2013-02-25 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын 3.1, 3.2.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг ээлжийн амралттай байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэхийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Нямаагийн Батаад даалгасугай. 

 

 

 

            НИЙСЛЭЛИЙН  ЗАСАГ  ДАРГА

            БӨГӨӨД УЛААНБААТАР

            ХОТЫН  ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ