Зорчигч, ачаа тээврийн нэгдсэн терминал байгуулах зорилтын хүрээнд авах зарим арга хэмжээний тухай

2017-12-18 08:05:54

2017 оны 12 сарын 18-ны өдөр                                        Дугаар А/988                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Зорчигч, ачаа тээврийн нэгдсэн терминал

 байгуулах зорилтын хүрээнд авах зарим

арга хэмжээний тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн улс болон хот хоорондын зорчигч, ачаа тээврийн нэгдсэн терминал байгуулах зорилтын хүрээнд дараахь арга хэмжээ авахыг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай:

 

       1.1.зорчигч, ачаа тээврийн нэгдсэн терминалыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармаг орчимд байгуулах байршлыг судалж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгах ажлыг зохих журмын дагуу 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/-т;

 

       1.2.зорчигч, ачаа тээврийн нэгдсэн терминалын техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэн боловсруулах ажлыг 2018 оны I улиралд багтаан зохион байгуулж, дүнг танилцуулах, терминал байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, явц, үр дүнг тухай бүр танилцуулж байхыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК /С.Сод-Эрдэнэ/-д.

 

       2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                              ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД