Байнгын байршил тогтоох тухай

2017-12-18 08:00:55

2017 оны 12 сарын 18-ны өдөр                                  Дугаар А/987                                             Улаанбаатар хот

 

 

 

 

Байнгын байршил тогтоох тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Тэсрэх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл хадгалах зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа “Мера” ХХК-ийн агуулахын байнгын байршлыг хавсралт ёсоор баталсугай.

 

       2.Байнгын байршил тогтоосонтой холбогдуулан тухайн бүсэд газар олголт хийхгүй байхыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/ болон дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.

 

         3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгосугай.

           

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                        ЗАХИРАГЧ                                                                                С.БАТБОЛД