Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2017-12-01 08:00:13

2017 оны 12 сарын 01-ний өдөр                                      Дугаар А/919                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 34 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/379 дүгээр захирамжийн иргэн Ш.Ганхуягт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 23 дугаар захирамжийн "Монгол улсын бүх цэргийн бэлтгэл офицер, ахлагч нарын эрх ашгийг хамгаалах холбоо" ГҮТББ-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 401 дүгээр захирамжийн "Эдельвайс хотел" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/190 дүгээр захирамжаар иргэн Д.Баттулгад, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/415 дугаар захирамжийн иргэн Г.Цогтсайханд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжийн “Бурханхалдун групп” ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны  өдрийн А/1053 дугаар захирамжийн "Ногоон цэцэрлэгт жим" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/53 дугаар захирамжийн иргэн Ч.Отгонбаяр, Ч.Ананд нарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/236  дугаар  захирамжийн  иргэн   Э.Намсрайд, “Газар  эзэмшүүлэх,  ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/575 дугаар захирамжийн "Хоёр-Үндэс" ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1013 дугаар захирамжийн “Цээнэ групп” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/53 дугаар захирамжийн иргэн Б.Отгонбаярт, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/780 дугаар захирамжийн иргэн Н.Төмөрбаатарт, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/158 дугаар захирамжийн иргэн Чуангс-Эдэлвайз" ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/245 дугаар захирамжийн “ИКА” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/282 дугаар захирамжийн "Түмэннаст" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/445 дугаар захирамжийн "Улаанбаатар хэвлэл констракшн" ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/55 дугаар захирамжийн “Монконсалт” ХХК-ийн 47-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/57 дугаар захирамжийн иргэн С.Баянцагаанд, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/153 дугаар захирамжийн "ЦТ трейд" ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/351 дүгээр захирамжийн “Нарлаг хараа” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/464 дүгээр захирамжийн “Капитал банк” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                          ЗАХИРАГЧ                                                                                С.БАТБОЛД